Зам тээврийн ослын улмаас нэг иргэн амиа алджээ

2017 оны 11 сарын 21

Arslan.mn

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр буюу энэ сарын 20-нд  305 дуудлага хүлээн авчээ.
Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн хүнд, хөнгөн бэртэж, нэг иргэн амиа алджээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутагт “Hyundai Porter” маркийн автомашин “Sunik GS-125” маркийн мотоцикльтой мөргөлдсөний улмаас нэг иргэн нас бол нийслэлд явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрвөн хэрэг бүртгэгдсэн байна.
Харин замын цагдаагийн алба хаагчдын гэнэтийн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49978
0 эможи
keyboard_arrow_up