Б.Хурцын “Цензургүй яриа“ нэвтрүүлгийн үеэр хэлсэн “ХУРЦ“ ЭШЛЭЛҮҮД

2017 оны 11 сарын 21

Arslan.mn

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өнөөдөр C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцлоо. Бид түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хөтөлж олон нийтэд хүргэдэг билээ. 


БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ДАРАА БОЛСОН ҮЙЛ ЯВДЛУУДЫН ТАЛААР 

"Би ТЕГ-ын материалыг дарчихаад гарч ирж байгаа юм биш. Эд нар том бүтэцтэй, өөрсдөө мафи байхгүй юу. Эд нар гэж Ц.Нямдорж тэргүүтэй улсууд"

"Д.Эрдэнэбатын өрөөнд Ж.Батзандан намайг хараад цочоод үсэрч хажууд суугаад гуя руу цохьсон. Тэгээд жаахан хэрэлдсэн...Энэ яагаад намайг ална гэснээ ярихгүй байгаа юм. Намайг бас ална гэсэн шүү дээ."

"2013 онд намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Лу.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэсэн. Ер нь Дашдэлэг генерал Лу.Болдыг 300 мянган ам.доллар авсан гэж хэлсэн. Гэхдээ хэрэг нь хэрэгсэхгүй болоод замхарчихсан л даа"

"Но-той улсууд л нууцтай болохоос... Хууль бус юм хийсэн улсууд л нууцтай байдаг байлгүй дээ. Хууль бус юм хийсэн гурван хүн л орилоод байгаа"

"Хиймлээр, хөөсөөр намайг муухай харагдуулаад байгаа байхгүй юу"

"Ярих уу, яахуу гэдэг дээрээ би Ж.Батзандангийн тухай ярих гэж байсан юм"

"Ж.Батзандангийн хоёр ах нь АТГ-т шалгуулж байсан"

С.ЗОРИГИЙН ХЭРЭГ, Ц.НЯМДОРЖИЙН ТАЛААР

"Энэ хүн яагаад С.Зоригийн хэрэг гээд дайраад байгаа вэ. Энэ хүн дөрвөн удаа С.Зоригийн хэргийг тагнуулаас салгаж авсан байдаг"

"С.Зоригийн хэргийг гүйцэтгэгчийн хэмжээнд илрүүлсэн"

"Энэ хэрэгт оролцсон хоёр хүн нь хэргээ хүлээсэн. Хөндлөнгийн нотлох баримтаар энэ хэрэг шүүх рүү явсан"

"Энэ хүний ярьж байгаа хоёрхон сэдэв байна. Эрдэнэт, Зоригийн хэрэг. Хоёулаа холбоотой. Надад хардах юм их байна"

"АПУ-гийн хувьчлалын өмнөх 3-5 жилийн баримтууд алга болсон. Бас л энэ хүн сайд байсан"

"Сүүлийн хэдэн жил хуулийн байгууллагууд мөрдөн байцааж буй бүх ажлуудаа видеогоор бичиж байна. Миний эмзэглээд байгаа юм гэвэл Ц.Нямдорж тэр ажлын хэсгийг тараах гээд байгаа юм"

"Би яагаад цэргүүддээ санаа тавьж болдоггүй юм. Тэр ажлын чинь төлөө 200-300 хүн хэдэн жил ямар цалингаар явлаа. Хүмүүсээ хамгаалж чадахгүй дарга гэж юу байх вэ. Би өрөвдөж байна"

"ТЕГ-ын даргад үүрэг чиглэл өгөхгүй. Аюулгүйн зөвлөлийн гурван дарга бодлогоо л ярьдаг"

"Тэр хүнд хардах эрх байгаа.Тэгээд яагаад заавал энэ хүн тусгай алба руу дайраад байдаг юм"

"Урьд нь энэ хүн өөр тусгай албатай холбоотой байсан уу гэвэл байсан​"

"Алдагдсан 45 хуудас материалыг удахгүй нууцын зэрэглэлээс гаргаж болохооргүй болгоно байх"

"Ц.Нямдоржийн зохион байгуулсан чавганцын хэрүүл төрийг үнэгүйдүүлж байна"

"Бид хоёрын хагарлын шалтгаан Зоригийн хэрэг. Хоёрдугаарт тусгай албаны асуудал"

"Ж.Батзандан хэдэн жилийн дараа ичих байх. Яах гэж энэ амьтны галын хайч болоод байгаа юм"

"14 хоногийн дараа эд нар С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй. Гүйцэд шалгах ёстой. Энэ мөчид зарлавал хүн хэлмэгдэнэ"

"Эрдэнэтийн 49 хувь Монголд орж ирэх нь чухал биздээ. Эрдэнэбилэг нь авна уу, Нямдорж нь авна уу хамаагүй"

"Эрдэнэтийн 49 хувийг цаана нь авах сонирхолтой Казахстаны нэг, Хятадын нэг компани байсан"

ДАМИРАНГИЙН ЭНХБАТЫН ХЭРГИЙН ТАЛААР

"Хулгайлж авчраагүй, баривчилж авчирсан. Германы тал гаргаж өгсөн"

"Энэ улсын нууцаас гараагүй хэрэг учраас би ярьмааргүй байна"

"Тагнуулын байгууллагын нэр хүндийг их муухай харагдуулаад байгаа юм.Энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөх хүсэлт би тавьсан"

"Миний ойлгож буйгаар тэр үед Хууль зүйн сайд нь Ц.Нямдорж, Ерөнхий сайд нь Н.Энхбаяр, Ерөнхийлөгч нь Н.Багабанди гуай байсан"

"Талийгаач бас хүнд гар байсан шүү. Уучлаарай. Өөрөө тэр чинь элэгний цирозтой байсан юм биш үү"

"Би тэр үед Монголд байгаагүй"

"Би Лондонд 10 сар гаран болоод Германд ирээд сар хагас болоод суллагдсан"

"Германы талд манай өмгөөлөгч ажилласан. Хувь хүнийхээ хувьд би баярлах ёстой. Миний араас санаа зовж байсан Засгийн газрын гишүүд, гадаад яамныханд"

"Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй онгоцонд таарчихсан. Тэгэхэд Ерөнхийлөгч Нью-Йоркоос явж байна гэсэн"

"Миний хэргийг түдгэлзүүлсэн гэж ойлгосон"

У.ХҮРЭЛСҮХИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН АСУУДЛААР

"У.Хүрэлсүх сайд надтай энэ асуудлаар уулзаж байсан. Хүн дагах нь дагасан байдаг юм. Байнгын хороон дээр энэ асуудлыг нууцаар хэлэлцсэн"

"Мэдээллийн аюулгүй байдлын хуулиа гаргаач гэж бид эдэнд хэлээд байгаа юм"

50 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ТАЛААР

"Би сэтгэлээрээ баян хүн"

"Энэ бол Батын Хурцын хувийн юм биш ээ. Манай эхнэр Ардын зураач Ядамсүрэнгийн ганц хүүгийн охин. Энэ хүнээс өвлөж ирсэн юм байгаа"

"Манай аав бас хүрлийн үеийн цуглуулгатай байсан юм"

БНСУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОХ АСУУДЛААР

"Төр намайг яв гэсэн болохоос би өөрөө явна гээгүй. Төр намайг боль гэвэл би болино. Би ер нь төрөө хүндэлж амьдардаг"

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТАЛААР

"Нийтийн сонсгол нь болох ч юм шиг, үгүй ч юм шиг байна. Тийм болохоор би энэ нэвтрүүлэгт орж байгаа"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
49964
4 эможи
keyboard_arrow_up