Сугалаанд азтан болсон бол хүсэлтээ хэрхэн БАТАЛГААЖУУЛАХ вэ?

2017 оны 11 сарын 20

БАРИМТАА БАТАЛГААЖУУЛАХ зурган илэрцүүд

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 19-нд болж нэг иргэн 20 сая төгрөгийн азтанаар тодров. Үндсэн сугалааны тохиролд 79369350 дугаар тодорч нийт 13 мянга 930 иргэн азтан болжээ. Тухайлбал, 20 мянган төгрөгийг 12 мянга 496, 100 мянган төгрөгийг 1284 иргэн хожжээ.

Харин 500 мянган төгрөгийн азтанаар 132, 4 сая төгрөгийн азтанаар 15 азтан тодорсон бол 20 сая төгрөгийн азтанаар 1 нэг хүн тодорсон байна. Харин үндсэн сугалааны дээд хонжвор болох 100 сая төгрөгийн эзэн тодроогүй аж.

Татвар төлөгч та Ebarimt.mn-д нэвтэрч, данс тохируулах хэсэг рүү ороход таны тохиролд таарсан сугалааны мэдээлэл харагдана.

Хэрэглэгчийн мэдээллээ шалгаад хонжворын мөнгө 500.000 төгрөгнөөс бага байвал баталгаажуулах товчийг дарж хүсэлтээ илгээж баталгаажуулна. Харин 500.000 болон түүнээс дээш дүнгээр азтан болсон бол хүсэлт / 2хувь/, иргэний үнэмлэх, төлбөрийн баримтын хамт Татварын Ерөнхий Газрын Орлогын газарт өгнө.

Та хөдөө орон нутаг-аас азтан болсон бол аймгийн Татварын хэлтэст дээрх материалыг бүрдүүлж өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
49951
5 эможи
keyboard_arrow_up