ӨНӨӨДӨР: МАН-ын XVIII Их хурал эхэлнэ

2017 оны 11 сарын 20

Arslan.mn

9.00 цагаас МАН-ын XVIII Их хурал эхэлнэ.

10.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд нийслэлийн 2018 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

11.00 цагаас нийслэлийн “Хүүхдийн элч”-ийн андгай өргөх ёслол “Хангарди” ордны ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдана. Энэ өдөр нь Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөртэй давхцаж байгаа бөгөөд энэ жилээс тус өдрийг дэлхий нийтээрээ Хүүхдийн өдөр болгон тэмдэглэдэг болж байгаа аж.

11.00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд
“Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигч, хохирогчид хэвлэлийн бага хуралтай.
11.30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ны удирдлагууд цаг үеийн болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49897
0 эможи
keyboard_arrow_up