ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр

2017 оны 11 сарын 19

Arslan.mn

Өнөөдөр Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 1. Тодруулбал, энэ өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.  Энэ жилийн хувьд  тус одонг Олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээх ёслол өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд болно.

Их Эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан  14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа болон баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон "Монголын мэдээ" суваг, Үндэсний олон нийтийн MNB.MN цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49882
1 эможи
keyboard_arrow_up