НӨАТ: Энэ ням гарагт 50 саяын АЗТАН тодорно
2017 оны 11 сарын 18
НӨАТ-ын урамшууллын 2017 оны 11 дүгээр сарын сугалааны тохирол 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иймд, иргэн та 2017 оны 10-р сарын 1-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн сугалааны супер шагнал нь 50 сая төгрөг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1



1





49866
2 эможи