Эко автомашинуудад ногдуулсан Онцгой татварыг буцаан олгох хугацаа дуусаж байна

2017 оны 11 сарын 17

Arslan.mn

Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 165 дугаар тогтоолын дагуу  “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам”-ын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан олон нийтэд мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 665  машины 1188.8 сая төгрөгийн буцаан олголтыг хийж 94 автомашины 129.9 сая төгрөгийн буцаан олголт дутуу байна. Иймд буцаан олголтоо аваагүй 94 автомашин эзэмшигчид холбогдох материалаа бүрдүүлж Гаалийн ерөнхий газарт 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны дотор авчирч өгнө үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:  

  • Албан хүсэлт /дансны дугаар, банкны нэр, утасны дугаар/ 
  • Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, ААН бол Улсын бүртгэлийн гэрчилгээний  хуулбар
  • Автомашин импортоор оруулж ирсэн тухай гаалийн мэдүүлэг, түүний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  • Нотариатаар баталгаажуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ 

Холбоо барих: Гаалийн ерөнхий газрын Татварын орлогын газар утас:351987

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49841
0 эможи
keyboard_arrow_up