Монгол эмэгтэйн гоо сайхан шинжүүд
Монголын сэтгэгчид эмэгтэй хүний гоо сайхны шинжийг 3 аймгийн 21 шинжээр гаргасан байна. Үүнд:
Гадаад долоон шинж буюу сайхан биеийн шинж нь:
1. Бие цэх, нуруу гоолиг
2. Бэлхүүс нарийн, хүйс гүн
3. Цээж тэнүүн, мөр тэгш
4. Царай тунгалаг, үс урт
5. Хөх том, урагшаа чанга
6. Хөл шулуун, чийрэг
7. Хүзүү өндөр цэх байх
Дотоод долоон шинж буюу сайхан чанарын шинж нь:
1. Үйлэнд шалмаг агаад уран
2. Үг нь товчхон агаад цэцэн
3. Үйлс ариун агаад шудлага
4. Ааш эелдэг агаад дөлгөөн
5. Сэтгэл энэрэнгүй агаад зөөлөн
6. Дуу нь яруу агаад сонсголонтой
7. Алхаа нь жигд агаад хөнгөн
Гоц долоон чимэг буюу хөөрхний шинж нь:
1. Хамар өндөр, шулуун
2. Хацар дүүрэн гүн улаан
3. Хөмсөг өтгөн, сормуус дэвүүр мэт
4. Магнай уудам, зовхи өөдөө
5. Нүд тэргэл давхраа нь тод
6. Уруул тэгш, уран дэлбээ мэт
7. Шүд тэгш цагаан, хацартаа хонхортой байх – эдгээр шинжүүд хамаарна хэмээжээ.