Дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв үзэсгэлэнд оролцлоо

2014 оны 6 сарын 26

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс нийслэлийн Хөдөлмөрийн газраас зарласан мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалт явуулах, эрх авах тендерт оролцон шалгарсан байна. Албан бус-Насан туршийн боловсролын төв нь арьсан урлал, эсгий урлал, оёдол эсгүүр, уран хатгамал, даавуун урлалын чиглэлээр сургалт явуулах эрхээ аван ажиллахаар Нийслэлийн хөдөлмөрийн газартай гэрээ байгуулсны дагуу нийслэлийн 6 дүүргийн 38 мэргэжил олгох сургалтын төвүүд 2014оны 06сарын 20-нд нийслэлийн Хөдөлмөрийн газар үзэсгэлэн гаргаж үзэсгэлэнд арьс, эсгийн, шүр, оёдол эсгүүрийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж, суралцах хүсэлтэй байгаа иргэдээ бүртгэж авлаа. Бүртгүүлсэн иргэд сургалтанд суух эрхийн бичгээ газар дээр нь гардаж авлаа.
Иргэд та бүхэн дээрхи төрлөөс суралцан өрхийн орлогоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлье гэвэл тус төвд хандаарай. Сургалтуудад нийслэлийн хэмжээнд аль ч дүүргийн иргэн хамрагдаж боломжтой аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4983
0 эможи
keyboard_arrow_up