Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 6 сарын 26

Туушин зочид буудлын 5 давхарт

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ''Азийн супер сүлжээ-Гобитек'' сэдэвт Олон улсын хурлын нээлтэнд оролцож үг хэлнэ.

а“Blue sky” цамхагийн “Diamond” хурлын танхимд

09:00 цагт: ДЭМБ-аас Монгол Улсын Засгийн газарт “Улаанбурханы тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг хүлээлгэн өгөх ёслол болно.

аМХЕГ-ын хурлын танхимд

09:00 цагт: “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулах, байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг хангах, биологийн олон янз байдал, амьдрах орчныг хамгаалах” сэдэвт хоёр өдрийн үндэсний хэмжээний сургалт семинар эхэлнэ.

аБЗД-ийн нэгдсэн эмнэлэгт

09:00-12:00 цагт Өвөрмонголын уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ.

аНЗДТГ-ын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно. Хуралдаанаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх 52 байршлын 20 байршлын зургийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

аМН мэдээллийн төвд

11.00  цагт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

х“Кэмпински” зочид буудлын “Алтай” танхимд

11:00-14:00 цагт Монголын Татварын Мэргэшсэн зөвлөхүүдийн ТМЗНийгэмлэг болон Японы Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн TKC Нийгэмлэг нарын хамтын ажиллагааны 2 дугаар чуулга уулзалт болно.

хЭрүүл мэндийн яамны хурлын “А” танхимд

11:15 цагт БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын дэд сайд Янг Хьюн Чой тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-27-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд хийж буй хоёр улсын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн зөвлөлдөх хуралдаан болно.

хТэнгэр бөөний худалдааны төвийн баруун талд

12:00 цагт: Гол нэрийн барааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд махны чанар, стандартыг хангах, улсын хэмжээнд хамгийн том “Махны иж бүрэн агуулах” нээлтээ хийнэ.

х“Интерном” номын дэлгүүрийн төв салбарт

12:00 цагт Мүраками Харүки "1Q84" номын нээлт болно.

хҮндэсний мэдээллийн төвд

12:30 цагт: “Газар шороогоо хамгаалах иргэдийн индэр” холбооноос Газрын тухай хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцье сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.

аЭнэрэл эмнэлэгт

13:00 цагт: “Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, дэмжлэг” уулзалт зөвлөлгөөн эхэлнэ.

аНийслэлийн Тээврийн газарт

13:30 цагт:  Нийслэлийн Тээврийн газраас Наадмын өдрүүдийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл өгнө.

аCENTRAL TOWER зочид буудлын 7 давхарт

15:00 цагт: Хятад Монголын найрамдлын цуврал арга хэмжээний нэг болох "2014 Хятадын монгол ном сэтгүүлийн үзэсгэлэн"-гийн нээлтийн ёслол болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4977
0 эможи
keyboard_arrow_up