Замын цагдаагийн албаны дарга томилогджээ
2017 оны 11 сарын 16
Замын цагдаагийн албаны дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө Замын цагдаагийн албаны даргаар тус албан тушаалд цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилсон байна. Тэрбээр өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга, ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргаар ажиллаж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
49756
1 эможи