Мэргэжлээ хэрхэн сонгох талаар цэргүүд номын дуу сонслоо

2014 оны 6 сарын 26

“Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хөдөлмөрийн яамтай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа цэргийн алба хааж буй залуучуудыг ажил, мэргэжлийн чиг баримжаатай болж, хөдөлмөрийн гараагаа зөв эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Энэ дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо хамтран Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 2014 оны 6 дугаар сард нийт 10 цэргийн ангийн 900 цэргийг хамруулан 12 хөдөлмөрийн биржийн зөвлөх багш нарын туслалцаатайгаар зохион байгуулж байна.

Залуу хүн өөрийгөө хэрхэн таньж мэдэх, өөрийн онцлогт тохирсон мэргэжлийг хэрхэн сонгож авах, сонгосон мэргэжилдээ хэрхэн өөрийгөө бэлдэх арга техникт суралцах, мэргэжлийн талаарх мэдээллийг хаанаас олж авах, хөдөлмөрийн зах зээлд оролцоход анхаарах санамж зэрэг олон асуудлыг багцлан хүргэж байгаагаараа энэхүү сургалт ач холбогдолтой юм. Хөдөлмөрийн бирж бүр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөхтэй байдаг бөгөөд тэдний туслалцаа дэмжлэгтэйгээр энэхүү шинэ үйлчилгээг хүүхэд залуучуудад хүргэх ажлыг ийнхүү зохион байгуулж эхлээд байна.

Хөгжингүй улс орнуудад ажил мэргэжлийн чиг баримжааг хүүхэд байхаас нь эхэлж олгож, ахлах ангид байхаасаа хүүхэд мэргэжил сонголтоо хийдэг байна. Энэ талаар манай улсад одоо л эхэлж байгаа бөгөөд ийм үйлчилгээ үзүүлэх асуудал 2012 оноос эхлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд анх тусгагджээ.


 

“Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хөдөлмөрийн яамтай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа цэргийн алба хааж буй залуучуудыг ажил, мэргэжлийн чиг баримжаатай болж, хөдөлмөрийн гараагаа зөв эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Энэ дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо хамтран Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 2014 оны 6 дугаар сард нийт 10 цэргийн ангийн 900 цэргийг хамруулан 12 хөдөлмөрийн биржийн зөвлөх багш нарын туслалцаатайгаар зохион байгуулж байн

- See more at: http://zasag.mn/m/ministry-of-defense/view/5982#sthash.hxP8AwOW.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4974
0 эможи
keyboard_arrow_up