Төрийн байгууллагууд руу цахим халдлага хийж эхэлжээ

2017 оны 11 сарын 16

Төрийн байгууллагууд руу цахим халдлага хийж байгаа талаар Үндэсний дата төвөөс анхааруулжээ. Тодруулбал, энэ сарын 8, 9-ний өдрөөс эхлэн төрийн байгууллагуудын .gov.mn цахим шуудангийн хэрэглэгчдэд хортой код агуулсан “Uniin sanal husel tuhai” нэр бүхий цахим шууданг илгээж байгаа гэнэ. Тиймээс тухайн цахим шууданг нээхгүй байх, хавсралт файлыг татахгүй байх, улмаар цахим халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг Үндэсний дата төвийнхөн зөвлөж байна.

Аливаа цахим халдлагууд ихэвчлэн цахим шуудангийн хаягаар дамжин хийгддэг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс дараахь алхмуудыг хийгээрэй. Үүнд:

- Цахим шуудангийн эх сурвалжуудыг нарийвчлан шалгах,

- Цахим шуудангийн агуулгын үг үсгийн алдааг нарийвчлан шалгах,

- Сэжигтэй цахим шууданг нээж үзэлгүйгээр шууд устгах,

- Сэжигтэй хавсралт файлыг нээж үзэхгүй байх,

- Сэжигтэй холбоос дээр дарахгүй байх,

- Цахим шуудангийн нууц үгийг үүсгэхдээ аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх

- Цахим шуудан илгээх, хүлээн авахдаа PGP түлхүүр ашиглах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49737
0 эможи
keyboard_arrow_up