АУДИТ: АСЕМ-ЫН ТӨСВИЙГ ШАЛГАНА

2017 оны 11 сарын 15

Arslan.mn

Үндэсний аудитын газраас Гадаад Харилцааны сайдын 2016 оны багцад суулгасан санхүүгийн тайланд аудит хийж, илэрсэн зөрчил дутагдлыг танилцууллаа. 

Энэ талаар Үндэсний Аудитын газрын санхүүгийн газрын захирал, тэргүүлэх зэрэгтэй аудитор Ц.Наранчимэг 'АСЕМ-тай холбогдуулан Үндэсний Аудитын Газраас иж бүрэн аудит оруулах Ерөнхий Аудиторын тушаал гарсан. Аудитын ажлыг ирэх долоо хоногоос эхэлнэ. Гадаад Харилцааны сайдын нийт төсвийг дипломат төлөөлөгчийн газрууд эзэлж байна. Ингэхэд гадаадад ажиллаж буй дипломат төлөөлөгчийн газруудын санхүүгийн ажилтны дийлэнх нь мэргэжлийн бус хүмүүс байна. Мөн Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд санхүүгийн нэгдсэн баримт бичигтэй болох шаардлагатай. Ялангуяа гадаад оронд сууж байгаа Элчин сайдын яаманд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу санхүүгийн үйл ажиллагааг хөтлөөд үнэн зөв явуулбал алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх бүрэн боломжтой' гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49715
0 эможи
keyboard_arrow_up