Энэ сарын 19-нд Монгол-Хятадын хилийн автозамын боомтууд ажиллахгүй
2017 оны 11 сарын 15

Энэ сарын 19 буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй.
Энэ өдөр Монгол-Хятадын хилийн автозамын боомтууд ажиллахгүй. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу тус боомтууд амрах нь.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









49704
0 эможи