Нэг өрхийн сарын дундаж зарлага 1 сая төгрөг болж өсчээ

2017 оны 11 сарын 15

Arslan.mn

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.1 (8.9%) мянган төгрөгөөр өслөө. Сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 45.5 (9.5%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12.4 (7.5%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 3 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93.2 (10.1%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69.6 (10.0%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49689
0 эможи
keyboard_arrow_up