АТГ Архангай, Хөвсгөл, Орхон аймагт ажиллана

2017 оны 11 сарын 13

Arslan.mn

АТГ-ын хэлтэс, албадын дарга нараар ахлуулсан ажлын хэсгийн эхний ээлж 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаад ирэв. Ажлын хэсгийн хоёр дахь ээлж 11 дүгээр сарын 12-24-ний өдөр Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон аймагт ажиллана.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр нараар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллахдаа аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм.

Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, үйл ажиллагаа, баримт, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж судлан, санал дүгнэлт боловсруулна гэж АТГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49523
0 эможи
keyboard_arrow_up