“Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын нээлтийн үйл ажиллагаа болов

2014 оны 6 сарын 25

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх” Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 дугаар тушаалаар иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа эрүүл мэндийн боловсрол олгох талаар “Эрүүл мэндийн довтолгоо”,“Өрх бүрт хэвшүүлэх 21 дадал”-ыг улс, аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

 Энэ “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Төв аймгийн сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдээс арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, гэрээ байгуулах сургалтыг сум, өрхийн ЭМТөвийн дарга нарт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 дугаар тушаалыг танилцуулан, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг сум, өрхийн ЭМТөвүүдийн эмч, мэргэжилтэнүүдийн хариуцсан хүн амын тоо, бүртгэл мэдээлэлийг авч, сум, өрхийн ЭМТөвийн эрхлэгч нартай гэрээ байгуулж, тамгалж баталгаажуулан ЭМХҮТөвд хүргүүлэв. 

Аймгийн НХХ, НХҮХ, ХГБХХ, БГ-тай хамтран “Хамтдаа хөгжүүлцгээе” аймгийн нийгмийн ажилтануудын анхдугаар зөвлөгөөн хийж “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадлыг амьдралдаа хэрэгжүүлцгээе” сэдвээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан, нийт 180 гаруй нийгмийн ажилтанууд оролцов.

  Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа эрүүл мэндийн боловсрол олгох талаар гэр бүлийн гишүүн бүрийн, хүн бүрийн эрүүл мэндэд тустай “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг эзэмшүүлэх арга хэмжээнд аймгийнхаа нийт иргэдийг идэвхитэй оролцон, амьдралдаа хэвшүүлэхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4951
0 эможи
keyboard_arrow_up