Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2017 оны 11 сарын 12

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. өдөртөө  7-9 хэм хүйтэн байна.


2017 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49472
0 эможи
keyboard_arrow_up