Гурав хоногийн байдлаар махны дундаж үнэ буурсан үзүүлэлттэй байна
Гурав хоногийн байдлаар махны дундаж үнэ буурсан үзүүлэлттэй байна. 2014 оны 6-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7655 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8750 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, хонины цул мах 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөгөөр худалдаалж байна.