“WINE EXPO 2017“ үзэсгэлэнгийн үеэр 20 орны 400 гаруй ДАРСЫГ танилцууллаа

2017 оны 11 сарын 11

Ноён-Уул Эрдэнэ ХХК-иас гурав дахь жилдээ зохион байгуулж буй  "Wine expo 2017" олон улсын дарсны үзэсгэлэн энэ сарын 10, 11-ны өдрүүдэд WW center-т боллоо.

Худалдан авагч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн, чанартай, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг өөрийн зах зээлд нийлүүлэх зорилготой тус компаний хамт олны зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийд алдартай, өндөр зэрэглэлийн чанартай Герман Итали, Франц, Испани, Калифорни, Австрали, Өмнөд Африк, Чили Украйн зэрэг 20 орны үйлдвэрлэгчидээс нь шууд импортолдог 400 орчим нэр төрлийн дарсуудыг танилцууллаа. 

Олон төрлийн дарснаас гадна бүх төрлийн оргилуун дарс, ликёр, shampagne, коньяк, өндөр хатуулгатай импортын бүтээгдэхүүнүүд тавигдсан байлаа. 

2005 оны сүүлээс эхлэн дарсны эрүүл зохистой хэрэглээг бий болгох, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор дарсны төрөлжсөн дэлгүүр нээж үйл ажиллагаа нь улам өргөжиж байгаа тус компаний Захирал н.Түвшинбаяр "Одоогийн байдлаар дарс нь Монголчуудын хэрэглээнд зохих байр суурь эзлэн борлуулалт нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй боловч тэр бүр дарсны хэрэглээ болон чанар, нэр төрлийн талаархи ойлголт дутмаг байдаг. Бид дарсны соёлыг Монголчууддаа улам дэлгэрүүлэх зорилгоор энэ үзэсгэлэнгээ цаашид илүү өргөн цар хүрээг хамруулан хийх болно" хэмээлээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49468
4 эможи
keyboard_arrow_up