“Оны шилдэг хүүхэд” шалгаруулна

2017 оны 11 сарын 10

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилгоор “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жил  “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Багийн амжилт” гэсэн 10  номинацад “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулах юм.

Шалгаруулалтын үйл ажиллагаа хоёр үе шаттай явагдана. Тодруулбал, сум дүүргээс нэр дэвшсэн шилдэг хүүхдийн материалыг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүлээн авч, шалгаруулах юм. Харин аймаг, нийслэлд шалгарсан хүүхдүүдийн материалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт арванхоёрдугаар сарын 1-ний дотор хүргүүлснээр 10 номинацийн эздийг тодруулна.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улс “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 1991 оноос албан ёсоор шалгаруулах болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламж гардуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49448
0 эможи
keyboard_arrow_up