Нийтийн сүлжээгээр СЕНСАЦИ тарьсан тогоочийн бичлэгийн нууц тайлагджээ

2017 оны 11 сарын 10

2017 онд 1-р сард нээлтээ хийж байсан Т. Даваасүрэн агсаны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Сайн аав" уран сайхын киног мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэгвэл уг киноны уран бүтээлчдын хийсэн киноны онцлог давуу тал нь Монголдоо анхдагч төрөл жанараар хийжээ.

Багачуулдаа зориулан хүүхэлдэйн кинотой хослуулсан адал явдалт уран сайхны киног энэ зун бүтээсэн нь үнэхээр бахархууштай. Энэ кино нь "Залуу мөрдөгчид" нэртэйгээр энэ оны 11-р сарын 15-нд Тэнгис, Соёмбо кино театруудаар гарч эхлэх нь. Энэхүү кинонд "Сайн аав" гэж ард түмэнийхээ зүрх сэтгэлд үлдсэн талийгаач Т. Даваасүрэн агсаны гэргий Д. Амаржаргал нэгэн тогоочийн дүр бүтээсэн аж. 


Зураг авалтын үеийн бичлэг тухайн үедээ фэйсбүүкээр тархаж олон хүмүүсийг бухимдуулж байсан уг бичлэгний нууц нь ийнхүү тайлагдаж байна. Хүүхдүүддийн маань хүмүүжил эерэгээр нөлөөлөх, сургамжтай, ухаарал хайрласан энэ киног олон шүүмжлэгч нар нээлтэн дээр очиж өөрсдийн шүүмжээ бичих юм байна. Ихээхэн хүлээлт үүсгэсэн уг киног эцэг эхчүүд үр хүүхдээ дагуулан Тэнгис, Соёмбо кино театрыг зориорой. Одоогоор бусад кино театруудаар гарах эсэх мэдээлэл байхгүй байгаа нь хүүхдийн гэх тодотголтой кино ашиг орлого багатай байдаг тул кино театруудад төлийн цаг олдохгүй байгаа бололтой. Ингээд хүүхдийн гэсэн бүхнийг дэмжигч байгууллагууддаа баярласан талархасанаа илэрхийлэж уран бүтээлчиддээ амжилт хүсье.

Залуу мөрдөгчид киноны дуу: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49447
0 эможи
keyboard_arrow_up