ФОТО: Ойн цэцэг тасалгааны агаарыг маш сайн ЧИЙГШҮҮЛДЭГ

2017 оны 11 сарын 10

Arslan.mn

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд /Зайсанд байрладаг/  "Цэцэгсийн хүрээлэн" тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээгдлээ. 

Үзэсгэлэнд мандлын цэцэг нэг ширхэг нь 1,000-1,500, тасалгааны цэцэг төрөл, том жижгээсээ хамаараад 2,000-30,000 төгрөгний үнэтэй байна. Уг үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал гарна. Харин төрөл бүрийн тасалгааны цэцгийн үрсэлгээ 3,000 төгрөгөөр зарагдаж байгаа аж. 

Arslan.mn

"Монголын байгаль эхийн аврал сан" ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Отгонсүрэн: "Цэцэгсийн хүрээлэн" тасалгааны цэцгийн үзэсгэлэн долоон аж ахуйн нэгж оролцож байна. Тасалгааны цэцгийн болон ургамлын гербарын үзэсгэлэн давхар болж байгаа. Цэцгийн арчилгаа өөр өөрийн онцлогтой. Тухайлбал цэцэглэдэг цэцгийг 7 хоногт хоёроос гурван удаа услах ёстой. Навчаараа гоёдог цэцгүүдийн долоо хоногт нэгээс хоёр удаа услах нь зүйтэй. Өвөл болж байгаа учраас цэцгийн усалгаа зуныхаас харьцангуй багасдаг. 

Гэрийнхээ болон ажлын газрынхаа өрөө тасалгааг тасалгааны олон наст цэцгээр чимэглэвэл тав тух, эерэг энерги орчиндоо бүрдүүлэн эрч хүч мэдэрнэ" гэв.

Arslan.mn Dream green service ХХК-ийн захиарл Б.Одгэрэл: "Бид тасалгааны цэцэг, мод ургамал гээд бүх төрлийн эко үйл ажиллагаа явуулдаг. Манайх 90 гаруй төрлийн тасалгааны олон наст цэцгийг бөөний үнээр худалдаалдаг. Өнөөдрийн үзэсгэлэнд 40-50 төрлийн тасалгааны олон наст цэцэгнүүд зарагдаж байгаа.

Цэцгийг тасалгаандаа сонгож тарихдаа аль болох бэлгэдэл утга учир гэхээсээ илүү тасалгааны агаарт дасан зохицох чадварыг нь харах нь чухал. Хэрвээ тасалгаа нь гэрэлтэй дулаахан байвал ихэвчлэн цэцгэлдэг цэцэгнүүд тохиромжтой. Харин гэрэл муутай ч юм уу оффисд бага цэцгэлдэг модлог цэцгийг сонгох хэрэгтэй. 

Ихэвчлэн ногоон масстай цэцгэлдэг цэцэгнүүд хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг. Нийслэлчүүд бид хорт утаатай тэмцэнэ гээд байгаа. Тэгэхээр агаар цэвэршүүлэгч хэрэглэхээс гадна тасалгааны цэцгээр тасалгааны агаарыг цэвэршүүлэх боломжтой" гэлээ. 

Ойн цэцэг тасалгааны агаарыг маш сайн чийгшүүлдэг байна. Мөн Согсоот ногоодой цэцэг нь тасалгааны агаарыг 24 цагийн дотор 90 хувь цэвэршүүлдэг бол Мөнхрөө цэцэг нь тасалгааны агаарыг 100 хувь цэвэршүүлдэг аж. Түүнчлэн хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг товрууш, саваргана зэрэг цэцгүүд уг үзэсгэлэнд худалдаалагдаж байна. 

Arslan.mn

Цэцгийн болон ургамлын гербарийн үзэсгэлэнгий талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтэн А.Гантулга: "Манай төвийн үйл ажиллагаа экологийн боловсролыг олон нийтэд олгоход чиглэдэг. Ургамлын гербарийн үзэсгэлэнг өнөөдөр гаргаж байна. Ургамлын гербари гэдэг нь ургамлыг хатаасан хэлбэрт оруулахыг хэлж байгаа юм. 

Монгол орны ургамлын мэдээллийн санг өргөжүүлэх хүрээнд ургамлын гербарийг хийдэг. Байгалийн аясаар зун ургаж байгаа ургамал өвөл хагдраад унана. Харин ургамлын гербари нь ургамлыг яг байгаа чигээр нь аваад хадгалдаг.

Уг үзэсгэлэнд Баян-Өлгий аймгийн Түргэн гэдэг газраас авчирсан "Эрлийз зүрхэн цэцэг", Дорноговь аймгийн Хатанбулагаас "Аалзны хуш хамхаг" нэртэй цэцгүүд байгаа" гэв. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49439
2 эможи
keyboard_arrow_up