Монгол иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав

2017 оны 11 сарын 10

Зураг

БНСУ-д богино хугацаанд зорчиж буй Монгол Улсын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байхыг тус улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс анхааруулав.


БНСУ-ын Цагаачлалын алба энэ сарын 7-нд холбогдох бусад байгууллагатай хамтран Кёнги аймгийн Ичон хотод байрлах аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт хийж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй 191 гадаад иргэнийг илрүүлэн нутаг буцаажээ. Тус алба цаашдаа тогтмол шалгалт хийх бөгөөд энэ нь Солонгос иргэдийн ажлын байрыг хадгалах зорилготой гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тиймээс тус улсад гурван сарын хугацаагаар нэвтэрсэн Монгол иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн биржээс санал болгосон албан ёсны ажлын байранд хууль ёсны дагуу ажиллахыг анхаарууллаа.

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49432
0 эможи
keyboard_arrow_up