ТҮЦ машинаас 20 төрлийн үйлчилгээ авдаг боллоо

2014 оны 6 сарын 25

Өнгөрсөн оноос Төрийн үйлчилгээний цахим машинаас  18 төрлийн үйлчилгээ авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 108 цэгт байршуулан 20 төрлийн үйлчилгээ авах боломжийг бий болгосон. Шинээр нэвтрүүлж буй үйлчилгээ нь иргэний үнэмлэхээ хаясан тохиолдолд дахин захиалах, Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаарх тодорхойлолт гэх хоёр үйлчилгээг нэмжээ.

Хөдөө орон  нутагт амьдарч буй иргэдэд Төрийн үйлчилгээг ойртуулж, улс орны аль ч хэсэгт иргэн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай, ойроос авах, мөн хэзээ ч өөрийн хэрэгцээт төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж байна.

Төрийн үйлчилгээний цахим машин төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн найман төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ машин”- аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд найдвартай түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээг улс орны өнцөг булан бүрт жигд хүртээмжтэй үзүүлэх зайлшгүй шаардлагын үндсэн дээр ТҮЦ машины ажил хийгдэж байгаа бөгөөд  цаашид цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг хийхээр төлөвлөж байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4943
0 эможи
keyboard_arrow_up