Хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, урсгал сөрөх зэргээс бусад төрлийн зөрчилд сануулах арга хэмжээ авна

2017 оны 11 сарын 09

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж өнөөдөр Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан дарга, удирдлагуудад тодорхой төрлийн үүрэг, ажлын чиглэл өглөө.

Гудамж замд үүрэг гүйцэтгэхдээ хөдөлгөөнд оролцогчидтой зөв боловсон Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний стандартын дагуу харьцаж, харилцааны соелын зөрчил гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах, зөрчил гаргасан хөдөлгөөнд оролцогч нарт хариуцлага тооцохдоо хууль, дүрмийг тогтмол тайлбарлаж зайлшгүй арга хэмжээ тооцохоос бусад тохиолдолд тухайлбал хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, урсгал сөрөх зэргээс бусад төрлийн зарим зөрчилд хууль сануулах, тайлбарлах арга хэмжээг авч хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн удирдлагын манлайллыг дээшлүүлж, алба хаагчидтай хамтран ажиллаж, хөдөлгөөн зохицуулалтад биечлэн тодорхой цагуудад оролцон, хөдөлгөөний ачаалал нэмэгддэг оргил цагуудад бусад чиг үүргийн алба хаагчдыг нэмэгдлээр ажиллуулж, иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчих нөхцөл, боломжоор хангаж ажиллах, цагдаагаас дарга хүртэлх бүх шатны алба хаагчид сахилга, ажлын хариуцлагаа нэмэгдүүлж ажиллах талаар үүрэг болгохын зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазулаас тус албаны бүтэц, 2017 оны байдлаарх зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлсэн онцлог ажил, үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар товч танилцуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49381
0 эможи
keyboard_arrow_up