ӨНӨӨДӨР: 10 дугаар сувилалын цэцэрлэг яслийн хүүхдүүд, эцэг эхчүүд жагсаал хийнэ

2017 оны 11 сарын 09

Arslan.mn

08:40 цагаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын их танхимд Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын эвслийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын V ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль, батлан хамгаалахын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.

09:30  цагаас 10-р сувилалын цэцэрлэг яслийн хүүхдүүд , эцэг эхчүүд цэцэрлэгийн хуучин байран дээх жагсаал хийнэ.

10:30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын өдөр тутмын сонины холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагаас СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулсан агааржуулалтын төхөөрөмжийг танилцуулна. агааржуулалтын системийг бүрэн шинэчилсэн талаар мэдээлэл хийнэ. 
11:30 цагаас  “Монгол ньюс” мэдээллийн төвд  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Миний бүтээл-25” уран бүтээлийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 
12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49343
0 эможи
keyboard_arrow_up