МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатарыг улируулан сонголоо

2017 оны 11 сарын 08

Arslan.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо (МҮЭХ)-ны 22-р Их хурал өнөөдөр болж, ерөнхийлөгчөө сонголоо.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувийн саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улиран ажиллахаар болсон байна.

МҮЭХ дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооныхоо ирэх дөрвөн жилийн зорилт, хөтөлбөрөө батлахаас гадна ерөнхийлөгчөө сонгодог уламжлалтай.

Энэ удаагийн их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа, Эрүүл мэндийн ажилтны  ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар нэрээ дэвшүүлсэн юм. Санал хураалтын өмнө МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нэрээ татаж, Х.Амгаланбаатар, Б.Мягмар нар санал хураалтад оролцжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49336
0 эможи
keyboard_arrow_up