Фэйсбүүк чатаар дамжуулан мөнгө залилсан 20 орчим этгээдийг тогтоосон

2017 оны 11 сарын 08

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий Газраас цахим гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор "2017 он гарсаар сошиал орчинд худалдааны сайт ажиллуулж бусдыг залилан мэхэлсэн 90 орчим гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажил хийгдэж байгаа.  Уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь фэйсбүүк нийгэмд өндөр хэрэглээтэй байгаатай холбоотой. 

Дээрээс нь тухайн хүний сошиал хаягаар сонирхол татсан холбоос мэдээллийг  хэн нэгэн явуулдаг. Уг линкээр ороод дараагийн хөтөлж орсон линк дээр фэйсбүүк акаунт нэр болон паспортоо оруулдаг. Ингэснээр иргэд өөрийнхөө мэдээллийг алдаж байна. Үүний дараа найз нөхдийнх нь хаягаар өөр хүмүүс орж яаралтай мөнгөн тусламж гарлаа энэ данс руу мөнгө шилжүүлээч гэсэн хуурамч хүсэлт явуулдаг.

Энэ тохиолдолд иргэд утсаар болон бусад хэлбэрээр энэ мэдээллийг баталгаажуулахгүйгээр уг гэмт хэргийн хохирогч болж байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 20 орчим этгээдийг тогтоогоод шалгалт хийсэн" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49319
0 эможи
keyboard_arrow_up