"Замын үүд" боомтын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө
Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат “Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалтын талаарх бодит мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Тэрээр хэлэхдээ “Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын өргөтгөлийг 2013 оны 8 дугаар сараас бүрэн ашиглаж эхлээд байна. Уг цогцолбор нь Хятад Улсын хилээс Монгол Улс руу чиглэсэн өндөр даацын 80 см зузаантай 2,3 км хатуу хучилттай, 6 эгнээ, 21 метр өргөн авто зам, гаалийн хяналтын цогцолбор барилга, иж бүрэн хоёр пүү /100-160 тонн/, ачаа барааг шалгах үед нар салхи борооны нөлөөнөөс хамгаалсан саравч бүхий гурван тавцан, нарийн царигийн шилжүүлэн ачих анги хүртэл үргэлжлэх 8,5 км замын хамт иж бүрдэл цогцолбор юм.
Дээрхи цогцолбор ашиглалтад орсноор гаалийн хяналт шалгалтын цаг хугацаа болон хилийн боомтын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдсэн" хэмээлээ.