“Барилга Орон сууц- 2014” Намрын үзэсгэлэнгийн бүртгэл удахгүй эхлэнэ

2014 оны 6 сарын 25

Барилга Орон Сууц- 2014” Намрын үзэсгэлэнгийн бүртгэл удахгүй эхлэнэ.

Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалт “Барилга Орон Сууц-2014” Намрын үзэсгэлэн яармаг 2014.09.05-09.07-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно.
Барилга Орон Сууц-2014” Намрын үзэсгэлэнгийн бүртгэл 2014 оны 06 сарын 30-ны өдөр албан ёсоор эхлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна.
Иргэдийн байр, орон сууцны хэрэгцээг хангах болон барилгын салбарынхны борлуулалтыг өсгөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү үзэсгэлэнд гадаад дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилга угсралт, хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч зэрэг олон салбар хүрээний аж ахуйн нэгж компаниуд оролцож өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийтэд сурталчилан таниулах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.
Иргэд, олон нийт төдийгүй барилгын салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том арга хэмжээ болох  “Барилга Орон Сууц- 2014” намрын үзэсгэлэнгийн талбайн бүртгэл эхэлсэн тул сонирхсон аж ахуйн нэгжүүд дараах утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4928
0 эможи
keyboard_arrow_up