Б.Мягмар: Миний ард ямар нэгэн нам эвсэл, улс төрийн хүчин, хэн нэгэн байхгүй

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны XXII их хурал 11 дүгээр сарын 8,9-нд болох гэж байна. Их хурлаар МҮЭХ-ны гишүүд Ерөнхийлөгчөө сонгох юм. Сонгуульд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн С.Гэрэлмаа нар нэр дэвшиж байгаа аж.

Тэгвэл өнөөдөр МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Б.Мягмар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн байга хурал хийж, мэдээлэл өглөө.

Б.Мягмар: Үндсэндээ хоёр өдөр би холбооны гишүүдэд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах шаардлагатай болсон. Тэгш гараанаас эхлээгүй шалтгаан бол XXII их хурлын мэдээлэл хаалттай, ил тод биш байна. Ялангуяа их хурлын 285 төлөөлөгчийн нэрийг нэр дэвшигчдэд өгөхгүй байгаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа миний бие улс төрийн хүчнээс ангид байдаг. Би анхан шатнаас эхлээд 16 жилийн турш ҮЭ-ийн сонгуульт ажил хийсэн. Үүнээс сүүлийн 8 жил Эрүүл мэндийн салбарын ҮЭХ-ны даргын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Энэ хугацаанд салбарын ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг сайжруулахын төлөө тууштай тэмцэж, манлайлж ажилласан байгаа.

Үүнийг харлуулах гэсэн мэдээ мэдээллийг цацаж байгаад туйлын их харамсаж байна. Миний ард ямар нэгэн нам эвсэл, улс төрийн хүчин, хэн нэгэн байхгүй. Миний ард гэр бүл, хамт олон, салбарын ҮЭХ-ны нийт гишүүд, дэмжигчид л байна. Мөн миний алдар хүндэд халдаж байгаа мэдээлэлтэй холбоотой холбогдох байгууллагад хандаж нэр төрөө сэргээх болно. ҮЭ-ийн ажил бол хамтын ажил. Бүх шатандаа хамтын шийдвэр гаргадаг. Цалин нэмэх тэмцэл бол хамтын шийдвэрээр хийгдсэн ажил. Энэ тэмцэл маань тодорхой үр дүнд хүрсэн. Надад Эрүүл мэндийн салбарынхан даалгавар өгсөн. Тэдний даалгаврын дагуу нэр дэвшиж өрсөлдөж байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
49253
9 эможи
keyboard_arrow_up