СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.


2017 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэл
цаг агаарын урьдчилсан төлөв

8, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8,11-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49197
0 эможи
keyboard_arrow_up