Охидын бэлгийн ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ бидэнд нэг САНАЛ байна

2017 оны 11 сарын 06

Arslan.mn

"Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг бидэнд нэг санал байна" сэдвээр Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийнхан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

298 ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээний багш докторант Б.Жаргал "Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буйн нэг илрэл нь бэлгийн хүчирхийлэл юм. Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2012 оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол, 2013 оны эхний 10 сарын байдлаар 54 хэрэг, 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх тоон мэдээлэл байгаа юм.

Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Ийм гэмт хэргийн дийлэнхийг гэр бүл, төрөл садангийн хүмүүс үйлдэж хохирогчид нь 5-17 насны охид байдаг гэсэн судалгаа байна. Тэгвэл охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль нийгмийн хариуцлагын үүднээс юу хийж чадах вэ? гэж бид ярилцсан. Манайх Нийгмийн ажилтан, сэтгэл судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль.

Ингээд бид тодорхой нэг дүүрэг буюу өөрийн сургуулийн оршин байгаа БГД-ийн хороодын гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хамтарсан багийг чадавхжуулах сургалт, зөвлөгөөг хамтарч хийе гэсэн шийдэлд хүрсэн. ЕБС-ийн нийгмийн ажилтнаас мэдээлэл хүлээн авч эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа охидод ганцаарчилсан зөвлөгөө өгнө" гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49173
0 эможи
keyboard_arrow_up