ТАМД УНАСАН ТАМСАГ НУТАГ

2017 оны 11 сарын 05

Arslan.mn

Эрүүгийн эрх зүйд Жэймс Вильсон,Жорж Келлинг нарын "хагархай цонхны онол" гэж байдаг.Энэ онолоор бол зохих арга хэмжээ аваагүй орхисон жижиг үйлдэл бүхэн ноцтой гэмт хэргийн золиос,бүр хэзээ ч үл балрах кримнальный аалзан торыг бий болгож хор уршгийг нь тооцох ч аргагүй болгодог.Өөрөөр хэлбэл,хэрэвзээ хэн нэг этгээд барилгын цонхыг хагалчихаад түүнийг нь шиллэхгүй байгаад байвал өнөөх этгээд үлдсэн бүх цонхыг нь хагачиж болох юм байна,тэр бүү хэл цаашлаад барилгыг тонож,нурааж,галдан шатааж болох юм байна гэсэн сэдлийг өгдөг тухай онол юм.
Монголын уул уурхайн төлөв байдал яг энэ онолоор,ийм дүр зураглалаар явагдаж байна.Ялангуяа Тамсагийн сав газарт газарын тос олборлож байгаа байр байдлыг харахад нүд хальтирч,сэтгэл сэмэрмээр болжээ..
Дорнод Монголын хялганат уудам тэгш тал.Адуу тал таваараа бэлчсэн олон наст,үржил шимт хялгана зонхилсон энэ гайхамшигт хээр тал өвсөн далай мэт халиуран долгилж байдаг гэж уншиж байснаа санав.Цагаан зээр үелзэн бэлчсэн халиуран шаргалтах тийм сайхан нутгийг төсөөлж явсан маань Матадын нефть олборлох 19-р талбайд очоод эндүү бодож эрэг рүү онхолдсоноо мэдэрлээ.Да чин Тамсаг гэх Хятад компаний эзэмшдэг 19-р талбай нь 650км2 буюу Бельгийн вант улсын газар нутагтай тэнцдэг юм байна.(21-р талбай нь 210км2 цаашлаад нэмж 22-р талбайг нээж байгаа).Олборлогч Хятадууд газрын тосны хайгуул өрөмдлөгийн шингэн хаягдал,үйлдвэрийн хорт бодисоо тэр чигт нь энд тэндгүй гуу ухаж булснаас эргэж нэвчин тэр аяараа хар толбот хөндий болжээ.Өрмийн зүмпүүдийн хооронд хэдэн зуун салаа зам гаргаж,үүнийгээ дагаад тэр аяараа хуйларсан их тоос босч өвс ургамал үхжин хар шарилж ургасан харагдана.Матад,Халх сумдыг дамнасан 19-р талбайд л гэхэд "албан ёсоор" 870 донки (тонголздог цэнхэр өнгийн нефть шахуурга) байдаг гэнэ.Тоолоод яваад байсан 600 гаргаад тоогоо алдсан бараг талыг нь л тоолсон байх,эргэн тойрон тийм их том талбайд байгаа болохоор тоолох ч аргагүй юм билээ зарим газраа зай завсаргүй 10-20 метрийн зайтай шигүү байрлуулсан тул ер нь хэдэн мянга ч байж магадгүй санагдсан.Монголын талаас үүнийг хариуцдаг,шалгадаг,хяналт тавьдаг байгууллага байдаггүй юм билээ,байгаад ч Хятадын эрхшээлд орсон байдаг биз.Тэр олон донкинууд уудам хөндийд хэдэн мянгаараа зэрэг зэрэг тонголзон газрын тосыг шахаж авч байгаа нь цагт хичнээн мянган тонныг авч байгаа нь бүү мэд ямар ч байсан газрын тос удахгүй дуусах юм байна гэж бодогдсон.Бүх донкиг хооронд нь турбагаар холбоод төв цогцолбор луугаа татаж авдаг.2014 онд баяжуулах цогцолбор ашиглалтанд оруулсан.Цооногоос гарсан тосыг насосоор татан авч цуглуулах бункерт оруулаад центрифуг,гидроциклоны аргаар ус шавраас нь салгаад цэвэр нефтиэ 7000м3-ын гурван цистирнд юүлээд 50-70тонны хэдэн зуун,магадгүй хэдэн мянга ч байж магадгүй автомашинаар Хятад руу өдөр шөнөгүй зөөнө.Монголд лав тийм том нефтийн агуулах байхгүй тул Сэлэнгэ мөрн урсаж байгаагийн анзааны газрын тос Хятад руу урсаж байгаа юм шиг санагдсан.Энэ бүхнийг зохицуулах,хянах гол байгууллага болох ГТХЭГ нь Да чин Тамсаг компаний дуулгавартай боол,хамаг бузар муухайг нь халхлагч бамбай болжээ.Тус компанид таван мянган Хятад,гурван зуун Монгол ажилчин ажилладаг гэнэ.Хэдэн залуустай уулзаж жаахан ярилцаж суулаа.Монгол ажилчдын ихэнхи нь орон нутгийхан сард 250-450 мянган төгрөгний цалин авдаг.Цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцдэггүйгээс зээр агнаж махны хэрэгцээгээ хангадаг тул нийтээрээ цуст алуурчид болцгоожээ.Хятад удирдлагад энэ байдал таалагддаг тул ажлын бус цагаар зээр агнахыг дэмждэг гэнэ.Цалин тавихгүй хэдэн сар болсон ч Монгол ажилчид зээрээ алж идээд тэсээд байж л байдаг,хэрүүл тэмцэл бараг хийдэггүй.Ноднин хэрүүл хийдэг нэг залууг Хятадууд хүрзээр цохиж алаад үйлдвэрлэлийн осол болгон акт гаргуулснаас хойш Монголчууд айдас хүйдэстэй байх болжээ.Монгол ажилчид кемпийн гадна гэр барин амьдарна.Үйлчлэгч,тогооч мэтийн зарим ажилчин,охид бүсгүйчүүдийг кэмп дотроо байрлуулдаг.Хятадууд бэлгийн дур хүслээ хангаж байх нууц эмсийн хүрээлэнг кэмп дотроо байнга байрлуулдаг 15-30 орчим насны бүсгүйчүүд ихэнхи нь байдаг,гэр бүлтэй эмэгтэйчүүд ч бэлгийн дарамтанд өртөх нь элбэг.Гомдол гаргаад нэмэр байдаггүй,Дорнод аймгийн цагдаа хөдөлдөггүй гэсэн.Цагдаагийн дарга нь ч бас Хятадын гарын зарц болсон бололтой. 2005 оноос хойш лавтай хорь гаруй охид золбин Хятадын хүүхдийг гаргасан
гэсэн.Үндэсний аюулгүй байдлын бодлого хаана яваа нь бүү мэд.Захын ногоочин хужаа ирээд хүүхэд хийдэг болж дээ.Үйлчилгээнд явдаг бүх ланд-200 болон пикап автомашинууд Дорнод аймгийн засаг даргынх.Тийм болохоор энд хууль дүрэм ярих утга учиргүй,зүгээр Хятадын арга эвийг олоод амьдрахаас өөр аргагүй.Хятад жолооч нар бүтэн чоно,чонын эд эрхтэнийг шууд юаниар авдаг тул цалин мөнгөгүй удсан ажилчид чоно алж мөнгөтэй золгох нь хэвийн үзэгдэл.Бүтэн чоно 3000 юань,том соёо 1200 юань,шагай 1000 юаниар авдаг.Хятадууд давраад амьд чоно авна гэх болжээ.Яаж ч хилээр гаргадгийн.Хил гааль ч гэж билэг тэмдгийн.Хятадууд хичнээн хэмжээний нефть бүтээгдэхүүн гаргаж байгааг тооцож байгаа юм алга,өөрсдийх нь өгсөн тоог бөглөөд сууж байдаг.Монгол улс бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Хятадуудыын өгсөнийг л аваад сууж байдаг гэж ойлгосон.Лав л Баянхошуу,Бичигт 2 боомтоор өдөр шөнөгүй цувж байгаа.Энэ жил 2 сая тонн газрын тос экспортлоно гэсэн 20 сая тонн урсаад гарч байгаа ч юмуу бүү мэд.
Анх 1993 онд Америкийн Соко ойл компани өрөмдөн,цооногоос олгойдон цацрах нефтиэс ерөнхийлөгч П.Очирбат хоёр гараараа тосон авч дээлээ тослож байсныг тодхон санаж байна.Удалгүй Соко ойл лицензээ Хятадад зараад алга болсон,Очирбат 1 сая доллар халааслаад үлдсэн гэдэг.Одоогийн өндөрлөгөөс дүгнэхэд Хятад улсын найруулсан жүжиглэл байсан нь баттай харагдана.2012 онд Очирбатын охин нисдэг тэрэг хөлөглөн 19-р талбайд буусан байдаг.Учир нь тэнд Очирбатын мэдлийн арав гаран донки ажилладаг,ажил байдалтай нь танилцаж явсан юм шиг байгаан.Түүнээс хойш сүр бадруулж очсонгүй,хэвлэл мэдээллийхэн шуугихаас болгоомжлон нам гүм байдалд оржээ.Монголын стратегийн бүх том ордууд ийм замаар Хятадынх болсон.Зарим нэг нь Нямтайшир,Дэлгэрсайхан мэтийн Монгол эзэдтэй мэт харагдана.Гэвч тэд эзний дүрд тоглосон Хятадын тавиул ноход буюу жижигхэн Очирбатууд юм гэсэн бодол төрнө..Бид үндэстнээрээ мөхөж ялзарч байна даа.Хэн ч тэмцэхгүй,бүгд худалдагдсан,айцгаасан улсууд.Хөгжил дэвшлийн тухай ярих үнэндээ сэрүүднэ.Хятадад залгиулж байна..
Өвс амьтай юм.Их талын шаргал өвс,өвсний ширхэг бүхэн том машины дугуйнд талхлагдан хаа сайгүй асгарах нефтэнд бохирдон уйлж байна,мөхөж байна.Зээр нь ч мөхсөн,чоно нь ч дууссан.Эргэж хэзээ ч сэргэхгүй сөнөж байгаа тансаг байгальд эзэн байна уу.Барилгаар зүйрлэж хэлбэл Хятадууд ээлж дараалан цонхыг нь хагалаад,авах юмгүй болтол нь тонон сүйтгэж эцэст нь шатаах гэж байна.Бидний үр хойчис хаана амьдарна даа.Хятадууд шатааж л байг уу.

Х. Батжаргал

https://www.facebook.com/batjargal.batja.1/posts/1490886340965393

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49133
0 эможи
keyboard_arrow_up