Уулчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр Сүхбаатарын талбайд зул өргөнө.

2017 оны 11 сарын 04

Arslan.mn

Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж Сүхбаатарын талбайд мянган зул өргөх ёслол өнөөдөр 17 цагаас болох гэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубүүдийн Холбоо, Уул болон аяллын холбоод, клубүүд нэгдэж байгаа юм. Тус клубүүд маргааш 11.00 цагаас нэгдсэн алхалт зохион байгуулах аж.

Дурсгал хүндэтгэлийн үйл ажиллагааны ХӨТӨЛБӨР

11:00 Богд хан амралтын гэр рестораны гадаа цугларна
11:10 Алхалт эхэлнэ
13:00 Дугуй цагаан дээр цугларах -Хүндэтгэлийн үйл ажиллагаа
13:40 Хүндэтгэлийн ажиллагааг хааж буцах
17:00 Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан зул өргөх ёслол

Клубүүдэд:
- Нэгдсэн алхалтанд оролцохдоо цагаа барих;
- Дугуй цагаан дээр цуглан гашуудлын 1 минут өнгөрсөний дараа нөхөрсөгөөр товчхон танилцаж цайлах тул үдийн цайгаа бэлтгэн ирэх;
-Аюулгүй байдлаа ханган халтиргаа гулгаанаас сэргийлж явах
-Зул өргөх ёслолд клуб бүр өргөх зулаа бэлтгэн ирэх

Иргэдэд:

-Нээлттэй зохион байгуулж буй алхалт болон зул өргөх ёслолд оролцоход ямар нэг бүртгэл зөвшөөрөл төлбөргүй тул шууд ирэх
- Зул өргөх ёслолд ирэх иргэдэд зориулж газар дээр нь зул худаалах цэг бэлтгэнэ
-Үйл ажиллагааны дараа Сүхбаатарын талбайг хог хаягдалгүйгээр ТҮК-ийн ажилчдад хүлээлгэн өгөх

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49113
0 эможи
keyboard_arrow_up