ЦАГ АГААР: Маргаашаас ихэнх нутгаар ЦАС орж, зам даваа ХААГДАЖ болзошгүйг анхаарууллаа.

2017 оны 11 сарын 04

Arslan.mn

Энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, малын бэлчээрлэлт хүндрэх зэрэг зам, тээврийн салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг зорчигчид, тээвэрчид, малчидад ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

11 дүгээр сарын 03-ны 20 цагаас 11 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө дулаарч 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.
11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 8-нд зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус байна.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49111
1 эможи
keyboard_arrow_up