“Азийн дүрэм өөрчлөгч“ бүргэдчин охин Айшолпан

2017 оны 11 сарын 03

Нью Йорк хотноо "Asia Society" байгууллагын 2017 оны “Asia Game Changer Awards” шагналыг гардуулах ёслол болж байгаа билээ. Энэ жил уг шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулж байгаа юм.

Related image

Дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүсийн авдаг уг шагналыг Монголоос анх удаа 13 настай бүргэдээр авлагч Айшолпан Нургайв хүртсэн байна.

"The Eagle Huntress" баримтат уран сайхны киногоор дэлхийд танигдсан түүнд энэхүү шагналыг олгохдоо хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавъяаг нь үнэлсэн гэнэ. Түүний аав энэ талаар ярихдаа "Хэдэн зуун жил эрчүүд л бүргэдээр ан хийх ёсыг охин минь халсан. Одоогоор түүний амжилтыг давсан хүн гараагүй" хэмээн ярьжээ.

Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Шагналыг 2014 оноос эхлэн Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48976
0 эможи
keyboard_arrow_up