Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 6 сарын 25

МҮХАҮТанхимын Үзэсгэлэнгийн Их танхимд
08:30 цагт:  "Авлигын эсрэг төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь" Үндэсний форум  эхэлнэ.

 

Стандартчилал хэмжил зүйн газарт
09:30 цагт: Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал эхэлнэ. Уг хуралдаанаар найман асуудлаар 21 стандартыг батлах эсэхийг хэлэлцэнэ.

Төрийн ордонд

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт болон Хамтын тэтгэврийн тухай, Иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай, Гэр бүлийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийн явцын талаар  11 цагаас Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 

Хэвлэлийн Хүрээлэнд
09:50 цагт: “Өмнийн Говийн уул уурхай ба Усны менежмент” уулзалт эхэлнэ.

Хан-Уул дүүргийн 014-р гал унтраах ангийн урд талбайд
10:30 цагт: Хан-Уул дүүрэгтэй найрсаг харилцаа хамтын ажиллагаатай ажилладаг БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын Засаг дарга Ха Сон Шиг  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал унтраах хоёр машин, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн хоёр машин тус тус гардуулах ёслолын арга хэмжээ болно.

Засгийн газрын “11-11” төвд
11:00 цагт: УИХ-ын эмэгтэй гишүүд 11-11 төвд ажиллаж ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсоно.

Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал товлогдсон талаар “Гал үндэстэн” холбооноос мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Хонгор суманд 80 гаруй хүн нас барсан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

“САМО” институтийн байранд
14:00 цагт: “ХАА-н гаралтай хүнсний аюулгүй байдлын хяналтын чадавхийг сайжруулах” хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторийн нээлтийн ёслолын ажиллагаа болно.

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал товлогдсон талаар “Гал үндэстэн” холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Хонгор суманд 80 гаруй хүн нас барсан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

МН мэдээллийн төвд

11.00  цагт “МАК” компаниас “Гал үндэстэн” холбооны хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Төмөр замын инженерүүдийн холбооноос төмөр замчдын асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нарын буруугаас 10 сар хилсээр хоригдсон ах дүүс хэвлэлийнхэнд хандлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4897
0 эможи
keyboard_arrow_up