Өвлийн бэлтгэл ажлыг нэгдсэн байдлаар хангах үүрэг өглөө

2014 оны 6 сарын 25

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/512 дугаар захирамж гаргалаа. Захирамжид нийслэлд 2014 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгуулагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын жагсаалтыг баталж, жагсаалтын дагуу  бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

 Тодруулбал, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах,  өөрийн хөрөнгөөр хийх  их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах, өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Таван шар, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, офицеруудын ордны орчим дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэл их байгаа тул эдгээр байршлуудад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарт , шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга угсралтын ажлыг дуусгуулан байнгын ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион байгуулах, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн  барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтанд оруулах,  халаалтын улирал эхлэхээс өмнө гэр хорооллын айл өрхөд сайжруулсан зуух тараах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зэрэг үүрэг өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4894
0 эможи
keyboard_arrow_up