Монгол Улс бизнес эрхлэхэд хялбар, дөхөм байдлаараа 62 дугаарт эрэмбэлэгджээ

2017 оны 11 сарын 02

Arslan.mn

Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” буюу Doing Business тайлан нь улс орнуудын бизнесийн орчин, тэр дундаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бизнес эрхлэхэд хялбар байдлыг судалдаг билээ. Энэ жилийн тайлан “Бизнес эрхлэх нь 2018: Ажлын байрыг бий болгохоор шинэтгэл хийх” нэртэйгээр гарч, үр дүнг Монголын сэтгүүлчдэд танилцууллаа. 

Монгол Улс бизнес эрхлэхэд хялбар, дөхөм байдлаараа дэлхийн улс 190 орноос 62 дугаарт эрэмбэлэгджээ. Монгол Улсын оноо өнгөрсөн жилийн тайланд 67.76 байсан бол энэ жил 69.03 болж 1.27-гоор нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд нөлөөлсөн үзүүлэлтүүд нь зээл авах боломж, татварын орчин сайжирсантай холбоотой байна. Харин бусад үзүүлэлт дээр төдийлөн өөрчлөлт гараагүй аж. 

Энэ жил Шинэ Зеланд, Сингапур, Дани зэрэг улс бизнес хийхэд хамгийн ээлтэй зохицуулалтын орчинтойд тооцогдож эхний гурван байраа хадгалсан бол Өмнөд Солонгос, Хонг Конг, АНУ, Их Британи, Норвеги, Гүрж, Швед удаах байранд эрэмбэлэгдсэн байна.

Харин бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулсан дэлхийн 10 улсын тоонд Бруней Дарусалам, Тайланд, Малави, Косово, Энэтхэг, Узбекистан, Замби, Нигериа, Джибоути, Эл Салвадорыг нэрлэжээ. Бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулж чадсан улс орны тоонд анх удаа орлого ба хэмжээний бүх ангилалд хамаарах орнууд багтжээ. Эдгээрийн тэн хагас нь буюу Эл Салвадор, Энэтхэг, Малави, Нигериа, Тайланд улс бизнесийн орчинг хамгийн ахицтай сайжруулсан эхний 10 орны жагсаалтад анх удаа дурдагдсан байна.

Тайлангийн бүрэн эх болон үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.doingbusiness.orgцахим хуудсаас үзнэ үү. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48905
0 эможи
keyboard_arrow_up