Мазаалай, тахь, хээрийн бүргэдийг Боннын конвенцид бүртгэлээ

2017 оны 11 сарын 01

boa

Өнгөрсөн сарын 23-наас 28-нд Филиппиний Манила хотод Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцийн талуудын XII бага хурал боллоо. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцид бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна.

Уг конвенцид бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй аж. Мөн хуралд Монголын шувуу хамгаалах төвийн төлөөлөгч төрийн бус байгууллагынхан оролцон үйл ажиллагаагаа танилцуулж, тусгай ага хэмжээнд оролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48893
0 эможи
keyboard_arrow_up