ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөрийг ХСИС-ийн захирлаар томилжээ

2017 оны 11 сарын 01

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж түүний оронд Хууль сахиулах их сургууль (ХСИС)-ийн захирал С.Баатаржавыг томилсон. Түүний маргааш нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тушаал гаргаж ЦЕГ-ын дарга асан хурандаа Ө.Энхтөрийг ХСИС-ийн захирлаар томилжээ. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын дарга ХСИС-ийн захирал нарын ажлыг хооронд сольжээ. ХСИС-ийн захирлаар томилогдсон Ө.Энхтөр өчигдөр үүрэгт ажлаа хүлээн авч, сургуулийн бие бүрэлдэхүүнтэйгээ уулзсан байна. Тэрээр ажлаа хүлээж авахдаа “Миний бие төрөлх сургуульдаа томилогдон, та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бие биеэ харилцан дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Их сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48891
2 эможи
keyboard_arrow_up