Хөдөлмөрийн баатар Д.Сумьяагийн талаарх 20 БАРИМТ

2017 оны 11 сарын 01
Монголын эмэгтэй жүдочдын анхны, нийт эмэгтэйчүүдийн 4 дэх, Монгол улсын 25 дахь медальт Д.Сумьяа өнөөдөр "Хөдөлмөрийн баатар" хэмээх эрхэм цолоор энгэрээ мялааж, түүнд баяр хүргэсэн сэтгэгдлүүд цахим ертөнцөд хөвөрч байна. Ингээд түүний талаарх сонирхолтой 20 баримтыг хүргэе.

Related image

1. Доржсүрэнгийн Сумъяа нь Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн.

2. Жүдо бөхийн спортоос төрсөн хосуудын нэг бол Х.Цогтгэрэл, Д.Сумъяа нар.

3. Жүдо бөхийн спортоор 14 настайгаасаа хойш хичээллэж буй. Анхны багш нь “Монгол охид” клубийн Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат. Өдгөө Монголын жүдо бөхийн амьд домог Х.Эрдэнэт-Одын удирдлага дор бэлтгэлээ базааж буй.

4. ”Хилчин” спорт хорооны тамирчин. Хошууч цолтой.

5. 2012 оноос хойш УАШТ-д тасралтгүй түрүүлж буй.

6. ”Рио-2016” түүний хоёр дахь олимп. Өмнө нь “Лондон-2012”-т оролцож байсан.

7. Дэлхийд чансаагаараа жин тус бүрт эхний 16-д шалгарсан шилдэг жүдочид урилгаар оролцдогоороо онцлог “Мастерс” тэмцээнд гурван удаа түрүүлсэн.

8. Самбо бөхийн ДАШТ-д гурван жил дараалан түрүүлсэн /2012-2014/

9. Өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй.

10. 2017 оны ДАШТ-ээс алтан медаль авсан. Мөн 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль авсан

11. Энэ жилийн Азийн АШТ-ээс анхны түрүүгээ хүртсэн.

12.Өнгөрсөн оны оюутны дэлхийн Универсиадад түрүүлсэн.

13. Олон улсын жүдо бөхийн холбооны тэмцээнээс 12 алт, зургаан мөнгө, 14 хүрэл медальтай.

14. Нийт 50 тэмцээнд оролцож, 50 удаа цэвэр ялж, 16 удаа цэвэр дийлдсэн.

15. Хамгийн богино хугацаанд ялсан: 00:00:19

16. Хамгийн богино хугацаанд ялагдсан: 00:00:29

17.Хамгийн урт хугацаанд ялсан: 00:12:53

18.Хамгийн урт хугацаанд ялагдсан: 00:10:00

19. Олимпоос медаль авсан Монгол анхны эмэгтэй жүдоч.

20. Олимп, ДАШТ-ий хос медальт Монголын анхны эмэгтэй жүдоч.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48889
13 эможи
keyboard_arrow_up