Багш нар энэ сарын 13-наас ХУГАЦААГҮЙ ажил хаях болсноо мэдэгдлээ

2017 оны 11 сарын 01

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой үр дүн гараагүй учир багш нар хуулийн дагуу ажил хаялт зарлана хэмээв. Тэд энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Arslan.mn
Цалингаа нэмүүлэх багш нарын холбоонд нэгдсэн багш нар Засгийн газарт хандаж цалинг 50 хувиас дээш хэмжээгээр нэмэх шаардлага тавьж, шаардлага биелүүлэхгүй бол арваннэгдүгээр сарын 13-ны даваа гаригаас эхлэн хугацаагүй ажилд хаялт зарлана хэмээн мэдэгдлээ. 
Arslan.mn
Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах түр хороог Улаанбаатар хот болон аймаг бүрийн багш нарын төлөөллийг оролцуулан байгуулснаа энэ үеэр мэдээлэв. Ажил хаях тэмцлийн арга хэмжээнд улсын хэмжээнд  70 мянга орчим багш буюу ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн багш нар нэгдсэн байна. 
Arslan.mn
УИХ-аас 2018 оны төсөвт төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох, цалингийн санг өсгөхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх талаар ярьж байгаа нь тогтворгүй түр зуурын гал намдаах арга хэмжээ хэмээн үзэж буйгаа багш мөн үеэр хэлж байв. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn-ээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48864
0 эможи
keyboard_arrow_up