ФОТО: “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд“ номын нээлт боллоо

2017 оны 11 сарын 01

"Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд" номын нээлт Үндэсний номын санд өчигдөр боллоо. Уг номыг "Тархан суурьшсан Монголчууд" төрийн бус байгууллагаас орчуулан олон нийтэд хүргэж буй юм. 

Энэ талаар тус төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Санчир "Ил хаад 1256 оноос Монгол тугаа мандуулж дундад орныг байлдан дагуулсан. Ил хаадын үргэлжлэл 100 жил дундад оронд төр барьсан байдаг.

Энэ үедээ зөвхөн улс орныг улс төр, эдийн засаг, газар зүйн хувьд эзлэн нэгтгээд зогсоогүй гар урлал, шинжлэх ухаан, урлаг соёл хэрхэн хөгжиж байсан бэ гэдгийг бид орчин үеийн арга замаар олон нийтэд толилуулахыг хүсэж байна. Үүний тулд бид хоёр жил ажиллалаа.

Монголын эзэнт гүрний баруун жигүүрт Ил хаадын ивээл дор өрнөж байсан бүтээн байгуулалтын бахархалт баримт болох хаадын зоос, шавар ваар, шилэн хийгээд төмөрлөгийн урлал, уран бичлэг зэрэг таван төрлийн хоёр зуу гаруй хосгүй үнэт соёлын дурсгалыг монгол, кирил, англи, перс хэл бичгүүдээр гурван улсад дөрвөн төрлөөр эрхлэн хэвлүүллээ.

Түүхийн номыг сонирхолгүй хэлбэрээр биш хүүхэд залуусынхаа анхаарлыг татахуйц байдлаар гаргахыг хүссэн" гэлээ. 

Уг номд Ил хаадын улсын нийслэл байсан Мараге хот дахь Ил хаадын музейн үнэт ховор дурсгалаас бүрдсэн баялаг сан хөмрөгийг дэлгэж, Ираны 80 гаруй хот суурин болон Иракийн Мосул, Басра, Багдадаас эхлээд Турк, Туркменистан, Азербайжан, Армен зэрэг улсуудаас олдсон дурсгалуудыг Мараге хот дахь Ил хаадын музей, Мараге хотын Түүхийн Эрдэмтдийн Холбооны Ил хаад судлаачидтай хамтран эрхлэн хэвлүүлжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48855
0 эможи
keyboard_arrow_up