Ч.Зоригтбаатар: “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” уралдааныг бүх ЕБС-иудад зохион байгуулна

2017 оны 10 сарын 31

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

 БИЕ БЯЛДРЫН ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ ЗОРИЛГОТОЙ

Монголын үндэсний олимпийн акедемийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар "Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг 21 аймаг 9 дүүргийн ЕБС-иудад 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Уг болзолт уралдаан нь Монгол Улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэдний спортод сонирхолтой болгож, өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах зорилготой. 

Сургууль болгон дээр зургаан ерөнхий чиглэлийн үйл ажиллагаа явагдана. Биеийн тамирын хичээлийн арга барилыг сайжруулах, зэрэг олон талт арга хэмжээ болно" гэлээ. 

Arslan.mn

Монголын үндэсний олимпийн хорооны олимпийн боловсрол хариуцсан арга зүйч мэргэжилтэн З.Гомбодорж "700 гаруй олимпийн танхимууд ЕБС-уудад байгаа. Олимпийн боловсролыг сайжруулах үүднээс энэхүү “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг зохион байгуулж байгаа. Уг болзолт уралдаан нийт хоёр үе шаттай зохион байгуулагдана.

Нэгдүгээр үе шат:

ЕБС дотор олимпийн танхимыг шинэчлэн тохижуулж, олимпийн боловсрол олгох үр дүнтэй хэрэглүүр болгосон байх, 

Олимпийн хөдөлгөөний түүх, олимпийн боловсролын сэдвээр бага, дунд, ахлах ангийн сурагч, багш, ажилтан, албан хаагчдын дунд арга хэмжээнүүд зохион байгуулсан байх,

Сургуулийн хэмжээнд олимпийн өдөр зохион байгуулах. Энэ хүрээнд:

  • Гар зургийн уралдаан
  • Шүлэг эссэ бичлэгийн уралдаан
  • Танин мэдэхүйн асуулт хариултын уралдаан
  • Олимпийн болон биеийн тамир спортын алдартнуудтай уулзалт зохион байгуулсан байх
  • Сургуулийн хэмжээнд 5-аас доошгүй спортын төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулах,
  • Спортын тодорхой төрлөөр спортын секц, дугуйлан хичээллүүлэх,
  • Сургуулиараа шатарчин болох хөдөлгөөн өрнүүлсэн байх хэрэгтэй аж. 

Хоёрдугаар үе:

21 аймаг, 9 дүүргийн нийт 30 шилдэг ерөнхий боловсролын сургуулиудаас шилдгийн шилдэг сургуулиудыг шалгаруулахын зэрэгцээ сурагчдын шилдэг багийг шалгаруулна. Хоёрдугаар үеийн шилдгийн шилдгээр шалгарсан нэг ЕБС-ийн захирал, биеийн тамирын багш, аймаг дүүргийн олимпийн зөвлөлийн дарга, арга зүйч, Боловсрол соёлын газрын дарга, биеийн тамир спортын газрын даргыг "Жакарта-2018" Азийн зуны спортын их наадам үзэх эрхээр шагнана.

Мөн шилдэг ЕБС-аас тусгай номинацийн дагуу шилдэг сургуулиудыг шалгаруулж шагнана. Мөн сурагчдын шилдэг багийг гадаадын олон улсын хүүхдийн зусланд амрах эрхээр шагнах юм" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48819
0 эможи
keyboard_arrow_up