Аялал жуулчлалын байгууллагуудын анхааралд
Баяр наадмын нээлтийн тасалбар болон автомашины "Ж" зөвшөөрлийн захиалгыг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн Аялал жуулчлалын газарт албан бичгээр хүлээн авлаа.
Нийт 98 байгууллагаас 505 Ж зөвшөөрөл, 5038 нээлтийн тасалбарын хүсэлт ирсэн байна. Энэ нь жуулчдад зориулсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 3, 4, 15 дугаар хэсгийн 1936, сүүдрэвчтэй суудал, нэмэлт сандлын 1000 нийт 2936 суудлаас 40 гаруй хувиар илүү байгаа тул аж ахуйн нэгжүүдийн захиалгыг ижил хувиар бууруулан хавсралтад байгаа хуваарийн дагуу олгоно.
Монголын Аялал жуулчлалын холбооны хүсэлтийн дагуу дээрх хуваарийг 6-р сарын 23-ны дотор буюу баяр наадам эхлэхээс 18 хоногийн өмнө танилцуулж байна. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисст дотоодын иргэдийн тасалбараар төв цэнгэлдэх хүрээлэнд гадаадын жуулчдыг нэвтрүүлэх талаар хүсэлт тавих болно. Тасалбар болон зөвшөөрөл хэвлэлтээс гарсан даруйд компаниудад дансны мэдээллийг хүргүүлэн олгож эхэлнэ.
Жич: 2014 онд шинээр захиалга ирүүлсэн тур операторуудад зөвхөн нэмэлт сандлын тасалбарыг олгоно.