Өнөөдөр дүрэм зөрчсөн 60 машины дуут дохиог хураажээ

2017 оны 10 сарын 30

tsagdaaЕрөнхий сайд У.Хүрэлсүх аравннэгдүгээр сарын 15-ны дотор дуут дохионы замбараагүй хэрэглээг цэгцлэх үүргийг цагдаагийн даргад өгчээ. Энэ хүрээнд замын цагдаагийн албаны дарга нар цагдаагийн алба хаагчидтай хамтран өнөөдрөөс /2017.10.30/ зам дээр гэнэтийн шалгалт хийж эхэлсэн байна. Өнөөдөр өглөөний шалгалтаар гэхэд 60 машины дуут дохио хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, “Эрдэнэс Таван толгой” ХК Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамирын спортын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 60-аад байгууллагын удирдлагууд дүрэм зөрчин, дохио хэрэглэдэг байсныг хурааж аваад байна.

Олны нэрлэж заншсанаар 120-ийн уулзвар буюу Тэмээтэй хөшөө, Гадаад харилцааны яам, Төв шуудангийн уулзвар, Түргэн тусламжийн 103 төвийн урд зам, Багшийн дээдийн уулзвар гээд төв замтай холбогдох бүх уулзварт шалгалт үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48786
0 эможи
keyboard_arrow_up